Булган гол - Их Онгогийн Байгалийн цогцолборт газар

Ерөнхий танилцуулга

Булган гол - Их Онгогийн Байгалийн цогцолборт газар

 

Хамгааллын ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор Мөнххайрханы БЦГ-ын хилийг өргөтгөн УИХ-ын 2011 оны 18 дугаар тогтоолоор Ховд аймгийн Үенч сумын зарим газар нутгийг улсын тусай хамгаалалтад оруулж, нийтдээ 506,095 га талбайг хамруулсан болно[2]. УИХ-ын 2011 оны 18 дугаар тогтоолоор Ховд аймгийн Булган сумын Булган гол-Их Онгогийн 92,743 га талбай бүхий газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авч БОАЖ-ын Сайдын 2012 оны А/218 тоот тушаалаар Мөнххайрханы БЦГ-ын хамгаалалтын захиргаанд хариуцуулан ажиллаж байна. 

Газарзүйн байршлын хувьд Булган голын сав газар Монгол Алтайн нурууны өмнөд салбар уулсаар зүүн, хойд, баруун талаараа хүрээлэгдэж, өмнөд хэсгээрээ Алтайн өвөр говийг хамарсан өндөр уулийн болон говь цөлийн бүс бүхий газарзүйн өвөрмөц тогтоцтой нутаг юм.