Монгол улсын Их хурлын 2006 оны 26 дугаар тогтоолоор Мөнххайрхан уул, түүний орчмын Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Мөнххайрхан сумдын газар нутгаас нийт 301144.011 га талбай бүхий газар нутгийг БЦГ-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан. Мөнххайрхан уул, түүний орчмын онцлох экосистемийг бүхэлд нь хамгаалах зорилгоор УИХ-ын 2011 оны 18 дугаар тогтоолоор Мөнххайрхан уулын өвөр хэсэг Үенчийн хавцал, түүний орчмын зарим хэсгийн 204,950 га, Ховд аймгийн Булган сумын Булган гол-Их Онгогийн 92,743 га талбай бүхий газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авч Мөнххайрханы БЦГ-ын хамгаалалтын захиргаанд хариуцан хамгаалуулахаар шийдвэрлэснээр одоогийн байдлаар цогцолборт газрын нийт талбай нь 598.838 га болсон.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ